“Эрчим хүчний нүүрсний зах зээлийн 16 дахь удаагийн чуулга уулзалт 2026”-н УРИЛГА

Хүндэт хамтран ажиллагч, салбарын мэргэжилтнүүд ээ, Эрчим хүчний шилжилт, нийлүүлэлт ба эрэлтийн динамик өөрчлөлт, олон улсын худалдааны урсгалын дахин хуваарилалт зэргээс шалтгаалан дэлхийн эрчим хүчний нүүрсний зах зээлд гүн гүнзгий өөрчлөлтүүд гарч байна. БНХАУ-ын “15 дахь таван жилийн төлөвлөгөө”-ний эхлэл жил болох 2026 он нь салбарын хувьд чанартай хөгжил рүү шилжих чухал эргэлтийн үе юм. […]

ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ШИНЭ БОДЛОГО, МОНГОЛЫН НҮҮРСНИЙ САЛБАРТ ҮҮСЭХ БОЛОМЖ

БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон Үндэсний эрчим хүчний ерөнхий газраас нүүрсний аюулгүй, тогтвортой үйлдвэрлэл, нийлүүлэлтийг хангаж ажиллах тухай мэдэгдэлийг (2026.09.15) өдөр гарсан байна. Агуулгыг тоймлон авч үзвэл: Импортын нүүрсний эрэлт хэрэгцээ өндөр хэвээр байна • Хятадын дотоодын уурхайнуудад аюулгүй байдлын шалгалт чангарснаар (Шаньси дахь аваарын улмаас) дотоодын олборлолт саатаж, зарим уурхайн гарц буурсныг эргэн […]

🤝 Монголын Нүүрсний Ассоциаци болон “Шанхай Ганлянь” (Mysteel) стратеги хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллаа

Монгол Улсын нүүрсний салбарын мэдээлэл, үнийн индексийн хөгжилд шинэ хуудас нээгдэж байна.Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “MiningWeek & MinePro 2026” болон “Mongolian Coal Summit 2026” олон улсын чуулга уулзалтын үеэр Монголын Нүүрсний Ассоциацийн Ерөнхийлөгч Ph.D Б.Бямбадагва болон “Шанхай Ганлянь” (Mysteel) группийн Нүүрс, коксийн газрын ерөнхий менежер Ли Жүань нар Стратеги хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав.💡 […]

Монгол нүүрс ассоциаци болон Хятадын “Sxcoal” компани стратеги хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол нүүрс ассоциаци болон Хятадын “Sxcoal” компани стратеги хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа🇲🇳🇨🇳 Монгол нүүрс ассоциаци (МНА) болон Хятадын нүүрсний салбарын мэдээлэл, үнийн индексийн тэргүүлэгч “Sxcoal” платформыг эрхлэн явуулдаг “Fenwei Digital Information Technology” компани урт хугацааны стратеги хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичигт (MoU) гарын үсэг зурлаа.Энэхүү санамж бичигт “Монголын нүүрсний салбарын уулзалт […]

Mongolian coal summit 2026 амжилттай зохион байгуулагдлаа

MONGOLIAN COAL SUMMIT 2026 Монгол Нүүрс Ассоциаци нь “Mining Week & MinePro 2026” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалтын 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хамтын чуулган танхимд “МОНГОЛЫН НҮҮРСНИЙ САЛБАРЫН УУЛЗАЛТ 2026” ОЛОН УЛСЫН хурлыг амжилттай зохион байгууллаа.Тус хуралд АҮЭБЯ-н Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Монгол Улсын нүүрсний салбарт баримтлах төрийн бодлого”, АМГТГ-н Хайгуул ашиглалтын […]

Монголын нүүрсний салбарын уулзалт 2026

Монгол Нүүрс Ассоциаци нь “Mining Week & MinePro 2026” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалтын 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр үндсэн танхимд “МОНГОЛЫН НҮҮРСНИЙ САЛБАРЫН УУЛЗАЛТ 2026” ОЛОН УЛСЫН хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.   Тус хуралд дэлхийн түүхий эдийн зах зээлийн аналитик, дата корпорац болох Sxcoal (Fenwei Energy) болон Mysteel-ийн олон улсын шинжээчид оролцож, нүүрсний зах зээлийн өнөөгийн төлөв байдал, хэтийн прогноз, олон […]

Хятад-Монголын нүүрсний худалдааны чуулган Баяннуурт амжилттай зохион байгуулагдлаа

Монгол нүүрс ассоциаци болон Хятадын нүүрсний үнийн жишиг болон мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч тэргүүлэгч байгууллага болох “Sxcoal” хамтран 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Өвөр Монголын Баяннуур хотод “Хятад-Монголын нүүрсний худалдааны чуулган”-ыг зохион байгуулав. Тус хуралд салбарын зах зээлийн чиг хандлага, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэхээр БНХАУ болон Монгол улсын нүүрсний салбарын төлөөлөгчид, оролцогчид оролцлоо. Дэлхийн […]

ДЭЛХИЙН НҮҮРСНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ ИННОВАЦЫН ХУРЛЫН ҮЕЭР “ШАНХАЙН САНААЧИЛГА”-ЫГ ГАРГАЛАА

ДЭЛХИЙН НҮҮРСНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ ИННОВАЦЫН ХУРЛЫН ҮЕЭР “ШАНХАЙН САНААЧИЛГА”-ЫГ ГАРГАЛАА “Шанхайн санаачилга” тунхаг бичиг: Хурлын үеэр дэлхийн 12 гол нүүрс үйлдвэрлэгч улс (Хятад, Монгол, Австрали, Энэтхэг г.м) хамтран нүүрсний салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж, дэлхий даяар технологийн инновацыг урагшлуулах зорилго бүхий “Шанхайн санаачилга”-ыг албан ёсоор гаргалаа. Санаачилгын гол чиглэлүүд: Ухаалаг олборлолт: Хиймэл оюун ухаан […]

ДЭЛХИЙН НҮҮРСНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ ИННОВАЦЫН ХУРАЛД МОНГОЛ НҮҮРС АССОЦИАЦИ ОРОЛЦЛОО

БНХАУ-ын Шанхай хотын Шинэ олон улсын үзэсгэлэнгийн төвд 2026 оны 6 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд “Дэлхийн нүүрсний шинжлэх ухаан, технология инновацын хурал” амжилттай зохион байгуулагдав. Тус арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж, “Монгол нүүрс ассоциаци”-ийн Ерөнхийлөгч Б.Бямбадагва тэргүүтэй төлөөлөгчид болон Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд нар оролцов. Зохион байгуулагчид ба Оролцогчид: Хурлыг […]

“МОНГОЛ НҮҮРС” АССОЦИАЦИ, “ЭРДЭС БАЯЛГИЙН ТОЙМ” СОНИН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“Монгол нүүрс” ассоциацийн Ерөнхийлөгч, доктор (Ph.D) Б.Бямбадагва болон “Эрдэс баялгийн тойм” сонины Эрхлэгч Г.Идэрхангай нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын нүүрсний аж үйлдвэрийн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олборлогчоос нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортлогч орон болох зорилтыг дэмжих, мөн салбарын дэвшилтэт техник технологи, хүний нөөц, […]