MONGOLIAN COAL SUMMIT 2026 Монгол Нүүрс Ассоциаци нь “Mining Week & MinePro 2026” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалтын 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хамтын чуулган танхимд “МОНГОЛЫН НҮҮРСНИЙ САЛБАРЫН УУЛЗАЛТ 2026” ОЛОН УЛСЫН хурлыг амжилттай зохион байгууллаа.
Тус хуралд АҮЭБЯ-н Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Монгол Улсын нүүрсний салбарт баримтлах төрийн бодлого”, АМГТГ-н Хайгуул ашиглалтын газрын дарга С.Ган-Очир “Монгол Улсын нүүрсний салбар – өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага”, Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний бүртгэлийн газрын захирал О.Батзаяа “Монголын хөрөнгийн биржийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, журмын нэмэлт өөрчлөлт”, Хургатай хайрхан ХХК-н Гүйцэтгэх захирал Д.Ачит-Эрдэнэ “Овоот цогц төсөл: Байгальд ээлтэй, орон нутагт өгөөжтэй шийдлүүд” сэдвүүдээр илтгэл тавьсан юм. Мөн дэлхийн түүхий эдийн зах зээлийн аналитик, дата корпорац болох Sxcoal (Fenwei Energy) болон Mysteel-ийн олон улсын шинжээчид оролцож, нүүрсний зах зээлийн өнөөгийн төлөв байдал, хэтийн прогноз, олон улсын чиг хандлагын талаар дэлгэрэнгүй илтгэл танилцууллаа. “Австралийн нүүрсний далд уурхайн технологийн шийдэл” сэдвээр Блэк Рок Майнинг Солюшн компанийн Ерөнхий менежер Тай грантам, Монгол нүүрс ассоциацийн Дэд ерөнхийлөгч Л.Баатар “үйлдвэрлэгчийн өнцгөөс Монгол-Хятадын нүүрсний хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдвээр илтгэл танилцууллаа.
Мөн хурлын хүрээнд дараах үндсэн чиглэлүүдээр салбарын талуудыг хамруулсан панел хэлэлцүүлгүүд хийгдсэн юм. Үүнд:
Төрийн бодлого, төлөвлөлт ба хэрэгжилт: Нүүрсний салбарын өнөөгийн байдал, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа;
Олон улсын зах зээл ба Ногоон шилжилт: Дэлхийн нүүрсний зах зээлийн шинжилгээ, ирээдүйн чиг хандлага, эрчим хүчний шилжилтийн үеийн салбарын ирээдүй.
Монголын нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй танай байгууллагын удирдлага, инженер техникийн ажилтнууд болон судлаачид, мэргэжилтнүүд тус олон улсын хурлаар салбарын ирээдүйн бодлого, чиглэлийг тодорхойлоход идэвхтэй оролцлоо.


















