🇲🇳
🇨🇳

БНХАУ-ын Шанхай хотын Шинэ олон улсын үзэсгэлэнгийн төвд 2026 оны 6 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд “Дэлхийн нүүрсний шинжлэх ухаан, технология инновацын хурал” амжилттай зохион байгуулагдав.

Тус арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж, “Монгол нүүрс ассоциаци”-ийн Ерөнхийлөгч Б.Бямбадагва тэргүүтэй төлөөлөгчид болон Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд нар оролцов.

🤝 Зохион байгуулагчид ба Оролцогчид:

Хурлыг Хятадын Инновацын хөгжлийн стратегийн хүрээлэн (CIIDS)-ийн дэмжлэгтэйгээр тус хүрээлэнгийн Эрчим хүчний аж үйлдвэрийн хороо, БНХАУ-ын Нүүрсний аж үйлдвэрийн ассоциаци болон Нүүрсний машин, тоног төхөөрөмжийн аж үйлдвэрийн ассоциаци хамтран зохион байгууллаа.

🌍 Тус уулзалтад АНУ, ОХУ, Монгол, Энэтхэг, Индонез, Австрали, Казахстан, Пакистан, Өмнөд Африк зэрэг дэлхийн нүүрс олборлогч, экспортлогч томоохон 10 гаруй улсын төлөөлөгчид хуран цугларч, салбарын ирээдүй, инновацын шийдлүүдийг хэлэлцсэн юм.

The “World Coal Science, Technology and Innovation Conference” was successfully held at the Shanghai New International Expo Center (SNIEC), China, from June 10 to 12, 2026.

Mongolia was represented at this prestigious event by a delegation led by Mr. B. Byambadagva, President of the Mongolian Coal Association, alongside Mr. D. Bold, the Consul General of Mongolia in Shanghai.

🤝 Organizers and Participants:

The conference was jointly organized by the Energy Industry Committee of the China Institute for Innovation & Development Strategy (CIIDS), with the support of CIIDS, the China National Coal Association, and the China Coal Machinery Industry Association.

🌍 The event brought together delegates from more than 10 major coal-producing and exporting countries, including the USA, Russia, Mongolia, India, Indonesia, Australia, Kazakhstan, Pakistan, and South Africa, to discuss the future of the sector and innovative solutions.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн