Монгол Улсын нүүрсний салбарын мэдээлэл, үнийн индексийн хөгжилд шинэ хуудас нээгдэж байна.
Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “MiningWeek & MinePro 2026” болон “Mongolian Coal Summit 2026” олон улсын чуулга уулзалтын үеэр Монголын Нүүрсний Ассоциацийн Ерөнхийлөгч Ph.D Б.Бямбадагва болон “Шанхай Ганлянь” (Mysteel) группийн Нүүрс, коксийн газрын ерөнхий менежер Ли Жүань нар Стратеги хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав.
💡 Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд:
1️⃣ Зах зээлийн мэдээлэл ба дата үйлчилгээ:
Нүүрсний салбарын зах зээлийн судалгаа, тоо баримтыг системтэйгээр солилцож, хоёр талын хэрэглэгчдийг найдвартай мэдээллээр хангана.
2️⃣ Монгол коксжих нүүрсний үнийн индекс:
Монгол Улсаас импортолж буй коксжих нүүрсний үнийн индексийг хөгжүүлэх, сурталчлах болон дэлхийн зах зээлийн нүүрс-коксийн худалдаа, тооцоонд Шанхай Ганляниас гаргадаг үнийн индекст Монгол нүүрс ассоциацийн байр суурийг тусгаж байх.
3️⃣ Салбарын арга хэмжээ ба олон улсын хамтын ажиллагаа:
Нүүрсний салбарын хурал, үзэсгэлэн, форум болон экспортлогч, импортлогчдын уулзалтыг хамтран зохион байгуулна.
🌐 Зах зээлийн ач холбогдол:
Хятад, Монгол хоёр улсын “Бүс ба Зам” санаачилга, “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор”-ын 12 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү хамтын ажиллагаа нь:
Монгол Улсын “Боомтын сэргэлт”-ийн бодлогыг дэмжих,
Дэлхийн коксжих нүүрсний чухал экспортлогч орон болох Монгол Улс болон коксийн хамгийн том үйлдвэрлэгч БНХАУ-ын нүүрсний сүлжээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Ази, Номхон далайн бүс нутаг болон дэлхийн коксжих нүүрсний зах зээлд жишиг үнийн тогтолцоог бүрдүүлэхэд чухал түлхэц болох юм.
📍 Монголын Нүүрсний Ассоциаци нь улсын хэмжээн дэх нүүрсний олборлолт, экспортын 90 гаруй хувийг бүрдүүлэгч гишүүн байгууллагуудыг төлөөлөн, салбарын чанартай хөгжил болон олон улсын хамтын ажиллагааг тасралтгүй дэмжин ажиллаж байна.
#MongolianCoalAssociation #ShanghaiMysteel #MongolianCoalSummit2026 #MiningWeek2026 #CoalTrade #CokingCoal #МонголынНүүрснийАссоциаци #ШанхайГанлянь #КоксжихНүүрс #БоомтынСэргэлт

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн