“COAL FUTURE BAGANUUR 2023 FORUM”-ыг хамтран зохион байгуулах Монгол-Германы хамтарсан GMIT их сургуулийн хүндэт зочид өнөөдөр Багануур ХК-нд айлчиллаа. Монгол Германы хамтарсан GMIT ашигт малтмал, технологийн их сургууль нь 2023.06.19,20-ны өдрүүдэд “Байгалийн нөөц технологи 2023” Олон Улсын II бага хурлыг Монгол улсад 2 дахь удаагаа зохион байгуулсан. Энэ удаагийн хурал нь уул уурхай болон байгаль орчинтой холбоотой асуудал Монгол улсад төдийгүй олон улсад тулгарч буй асуудлуудын нэг.
Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийдэх, ямар гарц гаргалгаа байгаа талаар зөвлөлдөхөөр дэлхийн өнцөг булан бүрээс судлаачид ирсэн байна. Монголын уул уурхайн салбар, дэлхийн уул уурхайн салбарт боловсруулах инженерийн чиглэлд ямар бодлого баримталж байгаа талаар шинэ мэдээ мэдээлэл солилцох зорилготой уг хуралд Багануур ХК-иас Байгаль орчны инженер О.Мөнхтуяа, Хяналт шинжилгээний эдийн засагч Ч.Оюунтуяа нар оролцоод ирсэн. Тэгвэл өнөөдөр “Байгалийн нөөц технологи 2023” Олон Улсын II бага хуралд оролцсон төлөөлөгчид Багануур ХК-нд зочилж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, засварын хэсгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Багануур ХК-ийн Хүний Хөгжил, Судалгаа Эрхэлсэн дэд захирал Д.Даваадаш олон улсын эрдэмтэн, судлаачдыг 8-р сард Багануур дүүрэгт зохион байгуулах “COAL FUTURE BAGANUUR 2023 FORUM”-д хүрэлцэн ирж оролцохыг урьлаа.