Монгол нүүрс ассоциаци нь гишүүдийнхээ хууль ёсны нэгдмэл ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор 1998 онд байгуулагдсан төрийн бус байгууллага юм. Ассоциацийн гишүүд нь төр, хувийн хэвшил бол гадаадын хөрөнгө оруулалттай нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүд бөгөөд Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын 90 гаруй хувийг бүрдүүлж байна.
“Терра Энержи” ХХК-ийн Захиргаа, гадаад харилцаа эрхэлсэн захирал
Удирдах зөвлөлийн гишүүн, “Энержи Ресурс” ХХК-ийн Төрийн байгууллагын харилцаа, зөвшөөрөл хариуцсан захирал
Удирдах зөвлөлийн гишүүн, “Эрдэнэс Тавантолгой”-ийн Уул уурхайн технологийн газрын захирал
Удирдах зөвлөлийн гишүүн, “Өсөх зоос” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Удирдах зөвлөлийн гишүүн, “Монголын Алт-МАК” ХХК-ийн Худалдаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч
Удирдах зөвлөлийн гишүүн, “Багануур” ХК-ийн Хүний хөгжил, судалгаа эрхэлсэн дэд захирал
Удирдах зөвлөлийн гишүүн, “Шивээ-Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал
Удирдах зөвлөлийн гишүүн, “Саусгоби Сэндс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Удирдах зөвлөлийн гишүүн, “Тавантолгой” ХК-ийн УБ дах төлөөлөгийн газар, борлуулалт, тээвэр хариуцсан ахлах инженер
Удирдах зөвлөлийн гишүүн, “МоЭнКо” ХХК –ийн Төслийн менежер
Уул уурхайн салбарт төр–үйлдвэрлэл–судалгаа шинжилгээний чиглэлээр ажилласан туршлагатай бөгөөд уул уурхайн салбарын хууль тогтоомж, бодлого боловсруулах чиглэлээр 20 гаруй жил бодлого-төрийн төвшинд ажилласан. Нүүрсний салбарын тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын орчин, олон улсын хамтын ажиллагааг дэмжихэд анхаарч ажиллаж байна.
Өвөр Монголын Их сургуулийн монгол хэл, уран зохиолын ангийг төгссөн. Монгол–Хятадын худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч болон уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагатай. Монгол – Өвөр Монголын бизнес, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан. Монгол–Хятадын орчуулгын холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна. 2024 онд Монгол Улсын “Найрамдал” одонгоор шагнагдсан.