2025 онд Монгол Улсын нүүрсний салбар түүхэн амжилт тогтоож, нийт олборлолт 100 сая тонныг давлаа. Үүнээс 90 сая тонныг экспортод, 10.5 сая тонныг дотоодын дулааны болон цахилгаан станцуудын хэрэгцээнд нийлүүлсэн нь салбарын бодит чадамжийг харуулж байна.

Олон улсын зах зээлийн таагүй нөхцөл, үнийн бууралт нь энэхүү өндөр үзүүлэлтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг хязгаарлаж байна. Цаашид зөвхөн олборлолтын хэмжээнд бус, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, зах зээлийн зөв зохицуулалтад суурилсан бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.

Экспортын нүүрсийг үе шаттайгаар угаах, улмаар нүүрс гүн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжсэнээр салбарын өрсөлдөх чадвар, эдийн засагт үзүүлэх нөлөө урт хугацаанд тогтвортой, өндөр өгөөжтэй байх боломж бүрдэнэ.

Үүнтэй зэрэгцэн дотоодын дулааны болон цахилгаан станцуудад нийлүүлж буй нүүрсний үнэ, тарифийг зах зээлийн зарчимд ойртуулан шат дараатайгаар чөлөөлөх нь чухал байна. Одоогийн үнийн зохицуулалт нь нүүрс олборлогчдын санхүүгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалт, аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлж, урт хугацаандаа эрчим хүчний аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байна.

Мөн төрийн өмчит нүүрсний уурхайн дэд бүтцийг сайжруулах хүрээнд байгуулж буй урт хугацааны, их хэмжээний, бага үнэтэй нүүрс нийлүүлэлтийн гэрээнүүд нь экспортын зах зээлд үнийн дарамт бий болгож болзошгүйг бодлогын түвшинд онцгой анхаарах шаардлагатай.

Монголын Нүүрс Ассоциаци нь нүүрсний салбарын урт хугацааны тогтвортой хөгжил, бодлогын шинэчлэлийг дэмжин хамтран ажиллахад бэлэн байна.

#монголнүүрсассоциаци#Монголнүүрснийсалбар

__________________________________________________________________

MONGOLIAN COAL SECTOR: 2025 PERFORMANCE AND POLICY REQUIREMENTS

In 2025, Mongolia’s coal sector achieved a historic milestone, with total production exceeding 100 million tons. Of this, 90 million tons were exported, while 10.5 million tons were supplied to domestic heating and power plants, demonstrating the sector’s actual capacity.

However, unfavorable conditions in the international market and declining prices have limited the economic impact of these high production levels. Going forward, it is necessary to implement policies not only focused on production volumes but also on value-added processing and market-based regulation.

Gradually washing export coal and supporting deep coal processing industries will enhance the sector’s competitiveness and ensure long-term, sustainable economic benefits.

At the same time, it is important to gradually liberalize coal prices and tariffs for domestic heating and power plants in line with market principles. Current price controls negatively affect miners’ financial stability, investment, and operational safety, and may pose long-term risks to energy security.

Furthermore, long-term, large-volume, low-priced coal supply agreements for state-owned mines, established to improve infrastructure, could create downward pressure on export market prices and must be carefully managed at the policy level.

The Mongolian Coal Association stands ready to support and collaborate on reforms aimed at the sustainable, long-term development of the coal sector.

#mongoliancoalassociation#mongoliancoalsection

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн