Монгол Нүүрс Ассоциаци Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай албан уулзалт хийж, эрчим хүчний салбарын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодлогын уялдаа холбоог сайжруулах асуудлаар санал солилцлоо.
Эрчим хүчний нүүрсний үнэ, тарифын бодлогод гишүүн байгууллагуудын эрх ашгийг төлөөлөн санал, байр сууриа илэрхийлэх, салбарын бусад төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлуудыг дэлгэрэнгүй хэлэлцэв.
Монгол Нүүрс Ассоциаци нь дотоодын эрчим хүчний нүүрс олборлогч аж ахуй нэгжүүдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг бодлого боловсруулагч байгууллагуудад тогтмол хүргэж, салбарын тогтвортой хөгжил, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад идэвхтэй оролцон ажиллах байр сууриа илэрхийллээ.
Талууд цаашид харилцан ойлголцол, тогтмол уулзалт, мэдээлэл солилцоонд тулгуурласан хамтын ажиллагааг идэвхжүүлж, эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй хангахад хамтран ажиллахаар санал нэгдэв.
________________________________________
The Mongolian Coal Association held an official meeting with the Fuel Policy Implementation Coordination Department of the Ministry of Energy to discuss strengthening cooperation within the energy sector and improving policy coordination.
Issues such as representing the interests of member organizations in power coal pricing and tariff policies, improving coordination with other government agencies in the sector, and strengthening public-private sector cooperation were discussed in detail.
The Mongolian Coal Association emphasized its commitment to consistently conveying the views, concerns, and proposals of domestic thermal coal producers to policymakers, and to actively contributing to the sustainable development of the sector and the country’s energy security.
Both sides agreed to further intensify cooperation based on mutual understanding, regular dialogue, and information exchange, and to work closely together to ensure effective implementation of energy sector policies.
