Монгол Нүүрс Ассоциаци, ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль болон Уул уурхайн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Монгол Нүүрс Ассоциаци нь ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуультай салбарын боловсон хүчин бэлтгэх чиглэлээр болон салбарын эрдэмтэн судлаач нартай судалгааны чиглэлээр хамтран ажиллах хүрээнд санамж бичиг байгууллаа. Мөн Уул уурхайн хүрээлэнтэй нүүрсний гүн боловсруулалтын чиглэлээр дэвшилтэт техник технологийг хамтран судалж нэвтрүүлэх хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.