Монгол Нүүрс Ассоциацийн бүрэлдэхүүн БНХАУ-ын Шаньси мужид ажиллав

Монгол Нүүрс Ассоциацийн бүрэлдэхүүн БНХАУ-ын Шаньси мужийн урилгаар “Taiyuan эрчим хүчний хүлэмжийн хийг бууруулах форум-2025”-д оролцож, уул уурхайн салбарын дэвшилтэт технологийн экспо үзэж, Шаньси мужийн томоохон коксын үйлдвэрүүдтэй танилцаж, SXCoal болон Хятадын нүүрсний ассоциациудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх талаар уулзалт хийх зэрэг ажлууд амжуулаад ирлээ. Мөн уг арга хэмжээнд SGS ХХК, Энержи Ресурс ХХК зэрэг нүүрсний компаниудын төлөөлөл, Монгол Улсаас БНХАУ-д суух ЭСЯ-ны худалдааны төлөөлөгч Ц.Түмэнбаяр нар оролцлоо.