Монгол Нүүрс Ассоциаци нь “Mining Week & MinePro 2026” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалтын 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр үндсэн танхимд “МОНГОЛЫН НҮҮРСНИЙ САЛБАРЫН УУЛЗАЛТ 2026” ОЛОН УЛСЫН хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.

  Тус хуралд дэлхийн түүхий эдийн зах зээлийн аналитик, дата корпорац болох Sxcoal (Fenwei Energy) болон Mysteel-ийн олон улсын шинжээчид оролцож, нүүрсний зах зээлийн өнөөгийн төлөв байдал, хэтийн прогноз, олон улсын чиг хандлагын талаар дэлгэрэнгүй илтгэл танилцуулна.

  Мөн хурлын хүрээнд дараах үндсэн чиглэлүүдээр салбарын талуудыг хамруулсан панел хэлэлцүүлгүүд хийгдэх юм. Үүнд:

•Төрийн бодлого, төлөвлөлт ба хэрэгжилт: Нүүрсний салбарын өнөөгийн байдал, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа;

•Олон улсын зах зээл ба Ногоон шилжилт: Дэлхийн нүүрсний зах зээлийн шинжилгээ, ирээдүйн чиг хандлага, эрчим хүчний шилжилтийн үеийн салбарын ирээдүй.

  Монголын нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй танай байгууллагын удирдлага, инженер техникийн ажилтнууд болон мэргэжилтнүүдийг тус олон улсын хурлаар салбарын ирээдүйн бодлого, чиглэлийг тодорхойлоход идэвхтэй оролцож, баг хамт олноороо хамтран оролцохыг урьж байна.

  Жич: Mining week & MinePro 2026 арга хэмжээнд оролцогчоор бүртгүүлэхэд үнэ төлбөргүй болно. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим хаяг /contact@mcoal.mn/ болон 88043636 утсаар холбогдож авна уу. 

Огноо: 2026 оны 09 сарын 17 өдөр, 14:00 цагт

Байршил: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Тайж Хайрхан бэлд, Хамтын чуулган танхим

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн