“Монгол нүүрс” ассоциацийн Ерөнхийлөгч, доктор (Ph.D) Б.Бямбадагва болон “Эрдэс баялгийн тойм” сонины Эрхлэгч Г.Идэрхангай нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын нүүрсний аж үйлдвэрийн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олборлогчоос нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортлогч орон болох зорилтыг дэмжих, мөн салбарын дэвшилтэт техник технологи, хүний нөөц, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг олон нийтэд үнэн зөв, тэнцвэртэй мэдээллээр хүргэх, соён гэгээрүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн