Дэлгэрэнгүй мэдээлэл
Нүүрс бол БНХАУ-ын эрчим хүчний аюулгүй байдлын тулгуур суурь бөгөөд тус улсын стратегийн хамгийн чухал эрчим хүчний эх үүсвэр юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин “14 дүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд нүүрсний үйлдвэрлэлийн шинэчлэл, хөгжилд онцгой ач холбогдол өгч, салбарын томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай дөрвөн удаа биечлэн танилцаж, хурал зөвлөгөөнд оролцохдоо стратегийн чухал удирдамжуудыг өгсөн. Тэрээр “Эрчим хүчний салбарын түүхий эдийн хангамжийг улс орон хэзээд өөрийн хяналтад баттай байлгах ёстой” гэдгийг нэн тэргүүнд онцолсон. Мөн эрчим хүчний хэмнэлт, нүүрстөрөгчийн ялгарлыг хамгийн бага түвшинд барих, нүүрсний цогц хэрэглээг өргөжүүлэх, хадгалалт болон тээвэрлэлтийг нэгдсэн системээр шийдвэрлэхийг чиглэл болгов. Цаашилбал, “Хятад улс бол нүүрсний арвин их нөөцтэй орон бөгөөд нүүрс нь өнөөгийн байдлаар орлуулашгүй үндсэн эрчим хүч мөн” гэдгийг тэмдэглэсэн нь шинэ эрин үед нүүрсний салбарыг чанарын өндөр түвшинд хөгжүүлэх түүхэн чиг баримжааг тодорхойлж өгсөн юм.
Хятадын Коммунист Намын (ХКН) 20 дахь удаагийн Төв хорооны 4 дүгээр бүгд хурлаар “Эрчим хүчний хүчирхэг улс байгуулах” стратегийн үндэслэлийг гаргаж, Төвийн эдийн засгийн ажлын зөвлөгөөнөөс уг төлөвлөгөөний тоймыг яаралтай боловсруулах шаардлагатайг онцоллоо. Хятад улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх “15 дугаар таван жилийн төлөвлөгөө”-нд эрчим хүчний хүчирхэг улс болох зорилтуудыг албан ёсоор тусгах бөгөөд нүүрс болон газрын тосны хэрэглээний оргил үеийн (Carbon peak) бүтцийн шилжилтийг удирдан чиглүүлж, нүүрс, шингэн түлшний ашиглалтыг экологийн шаардлагад нийцүүлэх, өндөр үр ашигтай гүн боловсруулалтыг баталгаажуулах стратегийг дэвшүүлээд байна. Энэ нь Хятад улсын нүүрсний салбар тоон өсөлтөөс чанарын үсрэнгүй дэвшилд шилжих шинэ шатанд орсны тод илрэл юм. Түүхийн шинэ эхлэлийн цэг дээр бид Намын Төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэр, стратегийн зорилтуудыг тууштай хэрэгжүүлж, эрчим хүчний шинэ системийг бүрдүүлэх, эрчим хүчний бие даасан хүчирхэг улс болохыг эрмэлзэж байна. Цаашид аюулгүй, өндөр бүтээмжтэй, ногоон, нүүрстөрөгчийн ялгарал багатай, технологийн хувьд бүрэн бие даасан, шинжлэх ухааны оновчтой засаглал бүхий орчин үеийн нүүрсний салбарын системийг цогцлоох замаар орчин үеийн соёл иргэншилт, хүчирхэг социалист улс байгуулах эрчим хүчний бат бөх суурийг улам бүр бэхжүүлэх ёстой.





Сэтгэгдэл
Хараахан сэтгэгдэл алга