
“МОНГОЛ УЛСЫН НҮҮРСНИЙ САЛБАРЫН ЧУУЛГАН 2026”-Н ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “МОНГОЛ НҮҮРС” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
Санаачлагч: Монгол нүүрс ассоциаци
Ерөнхий зохион байгуулагч: ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэн
Дэмжигч байгууллага: АҮЭБЯ, ШУТИС, ГУУС, ХШУС, МУУШУА, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл
Илтгэлийн үндсэн чиглэл:
- Монгол улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
- Шатах ашигт малтмалын геологи, нүүрсний технологийн шинж чанарын судалгаа, ангилал
- Монгол орны нүүрсний нөөцийн үнэлгээ, хэтийн төлөв
- Нүүрсний метан хийн хайгуул, нөөц, олборлолтын асуудал
- Нүүрсний аж үйлдвэрийн техник, технологийн дэвшил, инновац
- Нүүрсний ордуудын геотехник, чулуулгийн физик механик шинж чанарын судалгаа
- Нүүрсний баяжуулалт, боловсруулалтын технологи, инновац
- Нүүрс-химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх стратеги, инновац (нүүрсийг коксжуулах, нүүрсийг энерготехнологийн аргаар боловсруулах, нүүрсний шингэрүүлэлт, нүүрс хийжүүлэх технологи)
- Монгол улсын нүүрсний салбарын экологи-тогтвортой хөгжлийн стратеги, эдийн засаг, менежмент
- Нүүрсний уурхайн үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
- Уурхайн мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан
- Нүүрсний салбарын хууль, эрх зүйн орчин, түүний төгөлдөршил
- Нүүрсний салбарын тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам
Хуралд хэлэлцүүлэх илтгэлд тавигдах шаардлага:
- Илтгэлийн сэдэв, илтгэгчдийн нэрийг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны дотор уурхайн техник, технологийн хэсгийг Ц.Нансалмаа, /nansaa8411@gmail.com/, Нүүрсний баяжуулалт, боловсруулалтын хэсгийг А.Наранчимэг, /naraaya90@gmail.com/, Нүүрсний хими-технологийн хэсгийг Т.Чанцалмаа, /chantsalmaatumurbaatar@gmail.com/, и-мэйл хаягаар тус тус хүлээн авна.
- Илтгэлийг файл хэлбэрээр 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг хүртэл дээрх и-мэйл хаягаар хүлээн авна.
- Илтгэл нь танхимын, ханын, онлайн хэлбэрээр тавигдана.
- Танхимын илтгэл тус бүрийг 10 минут хэлэлцэнэ. Асуулт, хариулт, санал, зөвлөмж, илтгэгч тус бүр 3-5 минут.
Эмхэтгэлд хэвлүүлэх өгүүлэлд тавигдах шаардлага:
- Өгүүллийг “Монгол нүүрс” эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхтгэлд хэвлүүлнэ.
- Зохиогчийн саналыг харгалзан “Уул уурхайн сэтгүүлж”-д зарим өгүүллийг хэвлүүлнэ.
- Өгүүллийг удирдтал, судалгааны материал, арга зүй, үр дүн, хэлэлцүүлэг, дүгнэлт санал, зөвлөмж, ашигласан материал, хураангуй гэсэн ерөнхий бүтэцтэй байна.
- Өгүүллийг 6 хүртэл хуудсанд багтаан өгнө.
- Өгүүлэлд зохиогчийн овог нэр, эрдмийн зэрэг цол, албан тушаалыг бичнэ.
- Өгүүллийг Arial фондоор, 12 үсгийн өндөртэй, мөр хоорондын зайг 1.15-аар бичнэ.
- Өгүүллийг 2026 оны 04 сарын 20 дотор А.Наранчимэг, /naraaya90@gmail.com/, и-мэйл хаягаар хүлээн авна.