Монгол нүүрс ассоциацийн ерөнхийлөгч Б.Бямбадагва, БНХАУ-ын нүүрс тээвэрлэлтийн болон түгээх ассоциацийн дэд ерөнхийлөгч Shi Ying нар ажил хэргийн уулзалт хийж цаашид хоёр ассоциацийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

БНХАУ-ын нүүрс тээвэрлэлтийн болон түгээх ассоциаци нь нүүрс тээвэрлэлтийн болон түгээх салбарын үйл ажиллагааг зохицуулах, стандарт боловсруулах, засгийн газрын бодлого, дүрэм журмыг салбарын компаниудад хэрэгжүүлэхэд зөвлөмж өгөх, дэмжлэг үзүүлэх, олон улсын нүүрсний нийлүүлэлтийн зах зээл, тээвэрлэлтийн стандартыг судлах, мэдээлэл солилцох, гишүүн компаниудын экспорт, олон улсын түншлэл байгуулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэйгээр 1998 онд байгуулагдсан түүхтэй ассоциаци юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн