2025 онд БНХАУ-д гангийн эрэлт эрчтэй буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрээд байна.

БНХАУ-д суларсаар буй гангийн эрэлтийн үр нөлөө ган үйлдвэрлэхэд ашигладаг гол түүхий эд болох коксжих нүүрсний зах зээлд шууд нөлөөлж коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод цэгтээ хүрээд байна. БНХАУ-ын гангийн үйлдвэрүүд гангийн хэрэглээний бууралтыг нөхөхийн тулд энэ онд үйлдвэрлэлээ танах хүлээлттэй байгаа нь үүнд нэрмээс болж байна.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн сунжирсан хямрал гангийн зах зээлийг хойш татсан гол хүч хэвээр байгаа бөгөөд дотоодын илүүдэл нийлүүлэлтийг нь шингээж байсан экспортын зах зээл худалдааны саад тотгоруудаас болж энэ онд бас агших шинжтэй байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд барилгын гол материал болох ган арматурын үнэ сүүлийн 8 жилийн доод түвшинд дөхжээ.

Нийлүүлэлтийн илүүдэл коксжих нүүрсний үнэд үргэлжлэн дарамт болж, үнэ нь дахин буурах магадлал өндөр боохыг БНХАУ-ын Нүүрс, Тээвэр Худалдааны Ассоциацийн шинжээч Чао Юкэ онцолсон байна.

Эх сурвалж: www.bloombergtv.mn