Коксжих нүүрсний олон улсын хамтын ажиллагаа, технологийн шинэчлэл, коксжих нүүрсний хэрэглээ, нүүрс олборлогч болон кокс, гангийн үйлдвэрүүдийн уялдаа холбоог дэмжих чиглэлээр Хятадын Нүүрс Тээвэр Худалдааны Ассоциаци болон SXCoal буюу Фэнвэй дижитал мэдээллийн технологи ХХК хамтран зохион байгуулсан уг хурал 2025 оны 5-р сарын 21-22-ны өдрүүдэд Фүжянь мужийн Шиамэн хотод зохион байгуулагдлаа.
Тус хуралд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Худалдааны төлөөлөгч, зөвлөх Ц.Түмэнбаяр оролцож нээлтийн үг хэллээ. Мөн Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд уг хуралд оролцов.
Мөн тус хурлын үеэр 2024 оны БНХАУ-ын коксжих нүүрсний шилдэг арван компанийг тодруулж шагнал гадуулав:
Shanxi Coking Coal Group Co., Ltd.
Shandong Energy Group Co., Ltd.
China Coal Sales and Transportation Co., Ltd.
China Pingmei Shenma Holding Group Co., Ltd.
Heilongjiang Longmei Mining Holding Group Co., Ltd.
Kailuan (Group) Co., Ltd.
Jizhong Energy Group Co., Ltd.
Huaibei Mining (Group) Co., Ltd.
Lu’an Chemical Group Co., Ltd.
Huaihe Energy Holding Group Co., Ltd.
Гангийн зах зээлийн таамаглал: 2025 оны гангийн үйлдвэрлэлийн бууралт нь хэрэглээний бууралтаас илүү байж, гангийн экспорт өндөр түвшнээс буурч, үл хөдлөхийн салбарт гангийн хэрэглээний эрэлт буурсан бөгөөд одоогоор харьцангуй тогтворжиж, гангийн боловсруулалт бага зэрэг өснө гэж таамаглаж байна. Гэсэн хэдий ч гангийн үйлдвэрлэл 4 орчим хувиар, гангийн хэрэглээ 2 орчим хувиар буурах төлөвтэй байна.
Коксжих нүүрсний зах зээлийн таамаглал: 2025 онд БНХАУ-ын дотоодын коксжих нүүрсний үйлдвэрлэл хангалттай хэмжээнд хүрч, үйлдвэрлэл дунд зэргийн өсөлттэй байх төлөвтэй байна. Мөн импортын коксжих нүүрсний нийлүүлэлт их, боомтууд дээрх агуулахууд нөөцийн илүүдэлтэй, коксын үйлдвэрүүдийн агуулахууд нөөцийн илүүдэлтэй байгаа учир нийт нийлүүлэлт эрэлтээр хязгаарлагдах тул коксжих нүүрсний эрэлтийг дагаад үнэ цашид ч бага зэрэг буурах төллөвтэй байна.