НҮҮРСГҮЙ ИРЭЭДҮЙ ГЭЖ БАЙХГҮЙ

Доктор Lars Schernikau (HMS Bergbau AG) "НҮҮРСГҮЙ ИРЭЭДҮЙ ГЭЖ БАЙХГҮЙ. ЯМАР Ч БАЙСАН ТӨСӨӨЛЖ ТӨЛӨВЛӨЖ БОЛОХ ХЭДЭН АРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД". Фактууд:

-Дэлхийн эрчим хүчний 90 гаруй хувийг шатах ашигт малтмалаас гаргаж авдаг. 40% нүүрснээс.
-Дэлхийн 7.5 тэрбум хүнээс 1.5 тэрбум хүн огт цахилгаангүй, 2 тэрбум хүн хангалтгүй цахилгаан хангамжтай, нийтдээ 3.5 хүнийг цахилгаанаар хангах шаардлага байна.
-Сэргээгдэхээр энэ их хэрэгцээг хангана гэж байхгүй. Бүр урт хугацаандаа магадгүй (100 жил???).
-Сэргээгдэхийн өртөг хямдарч байгаа гэдэг. Герман Улс сэргээгдэхэд хамгийн их ач холбогдол өгдөг, тэнд 1кВт-ц цахилгааны үнэ дэлхийд тэргүүлж 23 цент буюу Монголоос 5 дахин өндөр байна. Америк, Японоос ч хавьгүй өндөр.
-Дэлхийн дулааралд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл 1-рт нарны идэвхжилт, Миланковичийн цикл (тэнхлэг хазайх үзэгдэл), 2-рт механик халалт (сэргээгдэх эсвэл шатах малтмалын эх үүсвэр ашигласнаас үл хамаараад цахилгааны бүх хэрэглээ, үйлдвэрийн бүхий л процесс, бүх хот, хүн ам өөрөө дулааны энерги ялгаруулдаг), 3-рт хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй СО2 тэргүүтэй хүлэмжийн хий (янз бүрийн судлаачид дэлхийн дулаарлын 10-28% нь үүнээс үүдэлтэй гэж үздэг).
-Нүүрс ашиглах нь дэлхийн дулааралд нөлөөтэй нь дамжиггүй, гэхдээ үндсэн шалтгаан биш.
-Нүүрс "муу зүйл" гэдэг нь шинжлэх ухаан техникийн гэхээс илүүтэй улстөрийн дүгнэлт, моодны сэдэв.
-Муу нэртэй ч нүүрсгүйгээр бидний төсөөлж төлөвлөж чадах хугацаанд лав ирээдүй байхгүй.
-Нүүрсээ ашиглахгүй зэргээр барууныхныг дууриаж битгий алдаарай.

гэж байна.