“Coal Mongolia 2019” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн есдүгээр 5-6-ны өдрүүдэд болж байна. 9 дэх удаагаа зохиогдож буй уг арга хэмжээ нь "Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор болж амжилттай өндөрлөлөө.
Энэ оны чуулганд УУХҮЯ, ЗТХЯ, ЭХЯ, АМГТГ, ӨМА –ийн ИТХ болон аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Цэцэцрлэг сумын Засаг дарга зэрэг төрийн төлөөлөлд уригдаж, хамтран ажиллаа.
Тус чуулганыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нээж үг хэлсэн бөгөөд АМГТГ –аас Нүүрсний салбарын өнөөгийн төлөв байдлын талаар илтгэл танилцуулсан бөгөөд аж ахуйн нэгжүүдээс Энержи ресурс, Аспайр майнинг, Мера, Вагнер Ази тоног төхөөрөмж, Батсээр, CATD компаниуд ивээн тэтгэгчээр, хамтран зохион байгуулагчаар Эрдэнэс Монгол ХХК, БНХАУ –ын нүүрс тээвэрлэлт, худалдааны ассоциаци, Today, think tank, Yimei info байгууллагууд, онцлох оролцогчоор Czech Trade компани болон бусад мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцсон өргөн цар хүрээтэй арга хэмжээ боллоо.